Алтан үсгийн баяр 21 нас хүрлээ.

Үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, унших бичих  чадварыг хөгжүүлэх,  дэмжих зорилготой "Алтан үсгийн баяр " үндэсний бичгийн олимпиад 21 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Ерөнхий боловсролын сургуулийн 6-11 анги, бага ангийн сурагч, бага боловсролын багш, иргэд олон нийт гэсэн 9 ангиллаар явагдаж,  Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 22 сургуулийн 608 сурагч, бага боловсролын 42 багш, 40 гаруй иргэн оролцлоо. Багийн дүнгээр Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн хамт олон тэргүүлж, Од цогцолбор, Шарын гол сумын II сургуулиуд удааллаа.

Тус олимпиадыг Дархан-Уул аймгийн ЗДТГ, Боловсрол Шинжлэх ухааны газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Дархан салбар, Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль хамтран 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

 


Нийтлэгдсэн: 2023-05-01 14:45:05