НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭН ОРОХ СУРАГЧДАД ЗОРИУЛСАН "СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАХ ӨДӨРЛӨГ" БОЛНО
Дархан-Уул аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газар, Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд хамтран 2023 - 2024 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орох сурагчид, тэдний эцэг, эх асран хамгаалагчдад зориулсан " Сургуультай танилцах өдөрлөг" - ийг 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг нь нэгдүгээр ангийн сурагчдын сургуульд суралцах бэлэн байдлыг хангах, эцэг эх, асран хамгаалагчийн сурган хүмүүжүүлэх боловсролд туслалцаа дэмжлэг үзүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх, сургуулийн удирдлага, ажилтнуудын оролцоо, дэмжлэг, орон нутгийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах зорилготойгоор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Нэгдүгээр ангид элсэн орох сурагчид болон эцэг, эх асран хамгаалагчид та бүхнийг " Сургуультай танилцах өдөрлөг"-т өргөнөөр оролцохыг урьж байна.
Нийтлэгдсэн: 2023-05-03 11:08:48