Техник технологийн улсын 24 дүгээр олимпиад 2023 оны 05 сарын 4-5 өдрүүдэд зохион байгуулагдаж байна

Монгол улсын засгийн газар, БШУЯ-ны ивээл дор явагддаг Техник технологийн улсын 24 дүгээр олимпиадыг "ТТУО-ийг зохион байгуулах хороо", МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургууль хамтран 24 дэх жилдээ зохион байгуулж байгаа ба тус олимпиад энэ жил МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургууль дээр 2023 оны 05 сарын 4-5 өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Сурагчдын дүрслэн урлах авьяас, техник сэтгэлгээ, зохион бүтээх ур чадварыг хөгжүүлж хийсэн бүтээснээ бусдад хуваалцаж, харилцан бие биенээсээ суралцах боломж олгодог тус олимпиад нь уран зураг, зураг зүй, авто загвар, усан загвар, нисэх загвар, робот зэрэг 9 төрлөөр хурд хүч, ур ухаан, мэдрэмжээ сорин уралддагаараа онцлогтой. Техник технологийн улсын 24 дүгээр олимпиадад Дархан-уул аймгаас Од цогцолбор сургуулийн багш Д.Лхагвасүрэн, сурагч Г.Галданцэрэн, 9-р сургуулийн багш Э.Шинэжаргал, сурагч Б.Золзаяа, Ц.Нямсүрэн нар, 18-р сургуулийн багш М.Жанлав, ОИЦ сургуулийн сурагч О.Төрбарих, 15-р сургуулийн сурагч М.Эгшиглэн, Э.Адьяаням нар   оролцож байна.  


Нийтлэгдсэн: 2023-05-05 09:55:48