СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМЫН 14 ДҮГЭЭР СУРГУУЛЬД...
БШУ-ны сайдын “2023 оныг сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил болгон зарлах тухай” А/01 дүгээр тушаалын дагуу БЕГ болон аймгийн БШУГ-ын мэргэжилтнүүд 05 дугаар сарын 1-5 нд Хонгор сумын ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль дээр 2 дах удаагийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж ажиллалаа. Тус сургууль нь 2022 – 2023 оны хичээлийн жилд 28 багш, 417 сурагчтайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Гүйцэтгэлийн үнэлгээний суурь түвшинд тулгуурлан хүрэх түвшинг тодорхойлж лаборатори Оюуны Ирээдүй цогцолбор сургуультай хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.
Сургуулийн хамт олон багш, сурагч, эцэг эхийн судалгаа, тулгамдсан асуудалд үндэслэн алсын хараа, сургуулийн зорилго, зорилтоо тодорхойлон менежментийн загварыг 6 чиглэлийн дагуу гарган хэрэгжүүлж байна. Үүнд :
- Лаботари Оюуны Ирээдүй цогцолбор сургуультай хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулан 30 үйл ажиллагааг төлөвлөснөөс 22 ажил буюу 80 хувийн хэрэгжилттэй байна.
- Хонгор сумын 14 дүгээр сургуулийн 6 дугаар ангид – “Хүннүгийн соёл” түүхийн хичээл , 10 дугаар ангид “ Эрх мэдлийн тэгш хуваарилалт” нийгмийн ухааны судалгаат хичээлийг Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн МУ – ыбн зөвлөх багш Б.Мөнхжаргалын зөвлөгөө, чиглүүлгээр зохион байгуулж, хэлэлцүүлгийг явууллаа. Хичээлийн нэгдсэн хэлэлцүүлэгт БЕГ – ын мэргэжилтэн Б.Гэрэлмаа, БШУГ – ын мэргэжилтэн Б.Өнөрбаян, ОИЦ сургуулийн сургалтын менежер О.Удвал, судлагдахууны 8 багш нар оролцлоо.
- Багш солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлэн нийт 5 багш хамрагдан харилцан туршлага солилцох, багш нар сургуулийнхаа, хамт олныхоо, өөрийн тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, багшийн хийж гүйцэтгэсэн судалгааны ажлуудыг танилцуулах, нээлттэй хичээл, судалгаат хичээл зохион байгуулах, хүүхдийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүллээ.
- Дотуур байр болон бага ангийн сурагчдын дунд “ Би хэн бэ?” сэдвээр өөрийнхөө дотоод сэтгэлийг нээх, найзынхаа сайн талыг олж харах гэх мэт чиглэлээр нийт 160 сурагчийг хамруулсан сургалтыг зохион байгууллаа.
- БҮТ – ийн даалгаврын сангийн мэргэжилтэн Лхагвадуламтай хамтран “ Даалгавар боловсруулах арга зүй “ сургалтыг зохион байгуулсан бөгөөд Дархан- Уул аймгийн төрийн болон төрийн бус өмчийн 16 сургуулийн удирдах ажилтан болон багш нийт 120 хүнийг хамруулсан байна.
Үйл ажиллагааг зохион байгуулахдаа хүүхэд рүү чиглэсэн, хүлээгдэж буй үр дүнг тооцсон, уламжлалт бус шинэлэг байдлаар төлөвлөх, арга барилаа улам сайжруулж, сургуулийн 2023 оны ажлын зураглал, төлөвлөлтөө гүйцэтгэлийн үнэлгээндээ тулгуурлан сайжруулах ажил хийгдэж байгаа ба Боловсролын ерөнхий газрын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Гэрэлмаа ахлан ажиллаж байна.

 


Нийтлэгдсэн: 2023-05-08 16:12:00