Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөр улс орон даяар 2017 оноос эхлэн хэрэгжиж байна. Өнөө жил 15-39 насны иргэд өрх, сумын эрүүл мэндийн төвөөрөө дамжуулан элэгний В,С вирусийн шинжилгээнд хамрагдах ёстой. Манай аймгийн хувьд нийт 15-39 насны 23050 иргэн үзлэг шинжилгээнд хамрагдахаас өнөөдрийн байдлаар 44.9 хувь нь хамрагдаад байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Харин дээрх үзлэг шинжилгээнд хамрагдсан иргэдийн дунд элэгний В вирус 5.8%, С вирус 2 %-д тус тус илэрчээ. Иймд 15-39 насны иргэд та бүхэн энэ оныг дуустал явагдах тус элэгний В, С вирус тодорхойлох шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Нийтлэгдсэн: 2018-11-14 02:25:37