Мэдээ, мэдээлэл
|
1-Р АНГИД ЭЛСЭН ОРОХ СУРАГЧДЫН БҮРТГЭЛИЙГ 2023 ОНЫ 08-Р САРЫН 15-НЫ ӨДРӨӨС E-MONGOLIA.MN ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭНЭ
![]()
Цахим бүртгэл ирэх долоо хоногийн Мягмар гаригт эхлэх бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн бүртгэлд хэрхэн хамрагдах талаар заавар, мэдээллийг хүргэж байна.
–E-Mongolia.ти системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
–Үйлчилгээ цэсээс "Боловсрол" цонхыг сонгон нээнэ.
-"Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэл" үйлчилгээг сонгоно /Бүртгэл эхлэх өдөр үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгоно/.
-Дэлгэцэд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ.
-Сургуульд элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцан, асуултыг бөглөөд үргэлжлүүлэх товч дарна. Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана.
-Мэдээллээ дахин нягтлаад баталгаажуулах хэсэгт дарж "Тийм" товч дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ.
Нийтлэгдсэн: 2023-08-14 15:24:38
|
Дархан-Уул аймаг Дархан сум 10-р баг Оюуны Ирээдүй цогцолбор сургуулий Б байр | |
+(976) 7037-7701 | |
darkhan@agency.edu.mn |