СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД ХИЙЖ БУЙ АЖЛЫН ЯВЦ БОЛОН ҮР ДҮНГИЙН ТАЛААРХ ТӨЛӨВЛӨЛТ, ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА
"Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил"-ийн хүрээнд хийгдэж буй уг хэлэлцүүлэг нь өнөөдөр/2023.11.27/ ЕБ-ын 16-р сургуулийн урлагийн танхимд зохион байгуулагдаж байгаа ба хэлэлцүүлэгт БШУГ-ын судлагдахуун хариуцсан арга зүйчид болон Дархан-Уул аймгийн төрийн өмчийн 15 сургуулийн захирал менежерээс бүрдсэн удирдлагын багууд оролцож байна.
Тус хэлэлцүүлэг нь
1. 2022 оны гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд анализ хийж, боловсруулсан ажлын төлөвлөгөө, тайлан
2. 2023 оны гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд анализ хийж, боловсруулсан ажлын төлөвлөгөө, тайлан /гарсан ахиц, амжилт/
3. Сургуулийн менежментийн төлөвлөлт, явц
4. Сургуулийн багаар хамтран менежментийн зураглалаа гарган, хэрхэн ажилласан талаарх төлөвлөлт тайланг хэлэлцэж, харилцан туршлага солилцох гэсэн сэдвүүдийн хүрээнд явагдаж байна.
Нийтлэгдсэн: 2023-11-27 13:50:00