“Дарханы ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын олимпиад
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Боловсролын үнэлгээний төвтэй хамтарч “Дарханы ирээдүйн эзэд” Байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиадыг Дархан-Уул аймагт амжилттай зохион байгууллаа. Энэхүү олимпиадын зорилго нь Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх XII ангийн суралцагчдын цаашид суралцах хүсэл сонирхлыг идэвхжүүлэх, байгалийн ухааны хичээлийн нэгдмэл агуулгын хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадварыг сорих, боловсролын үнэлгээнд шинэ технологи нэвтрүүлэн амжилттай нутагшуулахад оршиж байгаа юм.
Олимпиадад Дархан-Уул аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх XII ангийн суралцагчдаас сургууль тус бүрээс заах аргын нэгдэлтэй хамтран Байгалийн ухааны нэгдмэл агуулгаар 6 шилдэг суралцагчийг сонгон оролцууллаа
“Дарханы Ирээдүйн Эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиадын дүнг шалгуулагчийн нүдэн дээр шууд засч байгаагаараа онцлогтой. Олимпиадад амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн сурагчийг БНХАУ-ын Аж үйлдвэрийн дээд сургуульд 5 жил тэтгэлэгтэй суралцах эрхийн бичгээр, олимпиадын эхний байруудад шалгарсан суралцагчийн амжилтыг үндэслэн сургуулийн заах аргын нэгдлийн 8 багшийг 14-21 хоног гадаадад туршлага судлах эрхийн бичгээр
Мөн II, III байранд орсон сурагчид болон заах аргын нэгдлийн багш нарыг мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан юм.
Нийтлэгдсэн: 2018-11-21 04:18:12