“ОРОН НУТГИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД УДИРДАХ АЖИЛТНЫ МАНЛАЙЛАЛ” УУЛЗАЛТ БОЛЛОО

Аймгийн Эрүүл мэндийн газраас санаачлан “Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд удирдах ажилтны манлайлал” сэдвээр уулзалт ярилцлагыг  орон нутгийн удирдах ажилтнуудыг хамруулан зохион явууллаа.

Уулзалтаар Нийгмийн эрүүл мэндийн орчин цагийн чиг хандлага, хүн амд үзүүлж буй нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үр дүн, тулгамдсан асуудлыг хөндөж цаашид хүн амыг өвчлөлд хүргэж буй эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад хамтран ажиллахаар болжээ.


Нийтлэгдсэн: 2018-11-07 11:11:11