"Ногоон гэрэл цагаан шугам" тэмцээн 15 дахь жилдээ

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Боловсрол соёл урлагийн газар, аймгийн Улаан загалмайн хороотой хамтран бага насны хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд соёлтой оролцох дадал эзэмшүүлэх зорилгоор “Ногоон гэрэл-цагаан шугам-2018” тэмцээнийг  зохион байгууллаа. 

Тэмцээнийг нээж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Г.Эрдэнэбат үг хэлж, нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Х.Алтанхуяг, Боловсрол соёл урлагийн газрын дарга Б.Гантулга нар оролцов.

Тэмцээнд Дархан-уул аймгийн Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 13 сургууль, Шарын гол сумын 1 сургуулийн 11 сурагч, Орхон сумын 1 сургуулийн 11 сурагч, 14 багш Нийт 143 хүүхдүүд оролцсон:

1-р байранд “Оюуны Ирээдүй” цогцолбор сургууль

2-р байранд 9-р сургууль 

3-р байранд 15 -р сургууль тус тус шалгаран цом, өргөмжлөл мөнгөн шагнал, медалиар шагнуулсан. 

Мөн шилдэг зохицуулагч 1 сурагчийг шалгаруулж өргөмжлөл хадгалуулсан

Баг тамирчидаа идэвх санаачлагатай оролцуулсан 22 сургуулийн багш нарыг шилдэгээр шалгаруулан

 

 

 

 

Уг тэмцээнийг зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөөг гарган батлуулж, төсвийн тооцооллыг гарган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2 сая 425 мянган төгрөгийг зарцуулж, тайлан танилцуулгыг хүлгүүлсэн байна.

 


Нийтлэгдсэн: 2018-11-24 11:11:11