​2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар манай аймгийн хувьд амбулаторийн үзлэгийн 8%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж байна

2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар манай аймгийн хувьд амбулаторийн үзлэгийн 8%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж байна

Улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 15%-аас дээш хувийг томуу, томуу төст өвчин /ТТТӨ/ эзэлж байгаа 6 аймаг байгаагаас Орхон аймаг, Баян-Өлгий аймгууд боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. 
Эрүүл мэндийн сайдын 2014 оны 358 дугаар тушаалаар “ТТӨ амбулаторийн үзлэгт 5-9 хүртэлх хувийг эзэлж, томуугийн идэвхжил нэмэгдэж, алаг цоог дэгдэлт бүртгэгдэх үед: “Томуугийн улмаас хүндэрч болзошгүй жирэмсэн эмэгтэйчүүд, эрхтэн тогтолцооны эмгэг, архаг хууч өвчтэй эрсдэлт бүлгийн хүн амыг тодорхойлж, тэдэнд тавих өрхийн эмчийн хяналтыг сайжруулан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нөөцийг зөв зохистой хуваарилж, хүргэх”
ТТӨ амбулаторийн үзлэгт 10-15 хүртэлх хувийг эзэлж, бус нутгийн хэмжээнд томуугийн дэгдэлт явагдах үед: “Эмнэлгийн орны ачааллыг зохицуулах, орны тоог нэмэгдүүлэх, нэмэлт эмнэлэг дэлгэх төлөвлөгөөтэй байж, түүнийг шуурхай, шат дараалан хэрэгжүүлэх, ӨЭМТ-ийн эмчийн үзлэгийг гэрийн үйлчилгээнд бүрэн шилжүүлэх” 
ТТӨ амбулаторийн үзлэгт 15% ба түүнээс дээш хувийг эзэлж, улсын хэмжээнд томуугийн дэгдэлт явагдах үед “Цэцэрлэг, сургууль зэрэг хүүхдийн байгууллагуудыг түр хаах, үзвэр үйлчилгээ, нийтийн цуглааныг хязгаарлах арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх” гэж заасан байдаг.
2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар манай аймгийн хувьд амбулаторийн үзлэгийн 8%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа боловч хүн амын тоо, нягтаршил ихтэйгээс хамааран өвчлөл нэмэгдэх эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх тушаалд заасан арга хэмжээг шатлал ахиулан аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны 01-А/19 дүгээр захирамжийг гарган нийтийг хамарсан арга хэмжээг түр хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэлээ


Нийтлэгдсэн: 2019-01-17 15:15:15