АХМАД БАГШ НАРЫН ХҮНДЭТГЭЛИЙН УУЛЗАЛТ

АХМАД БАГШ НАРЫН ХҮНДЭТГЭЛИЙН УУЛЗАЛТ

Аймгийн БСУГ болон ахмад багш нарын “Оюуны эрдмийн хөтөч” холбоо хамтран Монголын ахмадын өдөр болон Монголын багш нарын 53 дахь өдрийн баярын өдрийг тохиолдуулан АХМАД БАГШ НАРЫН ХҮНДЭТГЭЛИЙН УУЛЗАЛТ-ыг зохион байгууллаа. 
Уулзалтыг зохион байгуулахад УИХ-ын гишүүн Б.Жавхлан дэмжлэг үзүүлж Дархан-Уул аймгийн бүх шатны боловсролын байгууллагад ажиллаж байсан ахмад багш нарыг нэгтгэх, боловсролын болон нийгмийн үйл ажиллагаанд оролцох боломж, идэвхийг нэмэгдүүлэх зорилготоор 320 ахмад багшийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 
Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат оролцон ахмад багш нартаа баяр хүргэн 2 ахмад багшийг ахмадын холбооны шагналаар, 3 ахмад багшийг аймгийн Засаг даргын шагналаар шагнагдсаныг БСУГ-ын дарга Г.Гантулгын хамтаар шагналыг гардууллаа.
Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Багшийн хөгжил”, “Дарханы иргэд оюунлаг авьяаслаг” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд БСУГ-нь 2019-2020 оны үйл ажиллагааны төвлөгөөндөө ахмад багш нарын оролцоотойгоор чадварлаг баг-ийг бүрдүүлэн залуу багш нарыг чадваржуулах сургалт зохион байгуулах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг тусган хамтран хэрэгжүүлж байна.
Хүндэтгэлийн уулзалтад ирсэн ахмад багш нартаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захиралууд гарын бэлгээ гардуулан хүндэтгэл үзүүлж ЭРДМИЙН ХӨТӨЧ БОЛСОН АХМАДАА, БАГШАА ДЭЭДЛЭН, СУРГААЛЫН ҮГИЙГ НЬ СОНССОН арга хэмжээ боллоо.


Нийтлэгдсэн: 2019-09-28 16:53:26