АШУҮИС-ийн эрдэмтэн судлаач, эмч багш нар нийгмийн хариуцлага, манлайллын хүрээнд Дархан-Уул аймгийн ЗДТГ-тай хамтран “ЭРХЭМ БАЯН-ЭРҮҮЛ МЭНД”, “ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ”, "ЭРҮҮЛ БИЕ-ЭРҮҮЛ АМЬДРАЛ" сэдэвт сургалт, эрүүл мэндийн үзлэгийг 2024 оны 01-р сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтаар Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “ЭРҮҮЛ ШҮД-ЭРҮҮЛ ХҮҮХЭД” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулийн эмч, багш, нийгмийн ажилтнуудад амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр сургалтыг хийсэн ба уг сургалтад Дархан-Уул аймаг дахь сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуулийн эмч, багш нийт 81 албан хаагч хамрагдав.
Мөн эмч нарыг “Нүүр амны өвчний урьдчилан сэргийлэлт” багц сургалтад хамруулсан юм.
Нийтлэгдсэн: 2024-01-26 17:36:00