Удирдлагын товч танилцуулга, ажлын туршлагын мэдээлэл

Овог нэр:Батням овогтой Өнөрхүү

Төгссөн сургууль:  1995 онд Бүрэн дунд боловсрол эзэмшсэн.1999 онд МУИС-ийг  төгссөн.

Ажилласан байдал:

  • 1999-2000 онд  Улаанбаатар хотын Монгени цогцолбор, 97 дугаар сургуульд хими биологийн багшаар,
  • 2000-2008 онд Дархан хотын ”Од цогцолбор” сургуульд биологийн багшаар,
  • 2008-2013 онд боловсрол, шинжлэх ухааны газарт мэргэжилтэн
  • 2023 оноос Боловсрол шинжлэх газрын даргаар ажиллаж байна. 

Ажиллах хугацаандаа:

  • 2006 онд Дархан-Уул аймгийн “Шилдэг залуу багш”
  • 2007 онд Дархан сумын “Хөдөлмөрийн аварга багш” зэрэг шагналаар шагнагдсан.
  1. Боловсролын байгууллагад 25 жил ажиллаж байна.
  2. Шинэ стандартыг хэрэгжүүлэх тал дээр анхаарч нэгж хичээлийн үр дүнг   чанаржуулж орчин үеийн техник  хэрэгсэлийг сургалтандаа ашиглаж Эрүүл мэнд, биологийн кабинетийн сургалтын орчинг сайжруулах ажлын хүрээнд тохижилтын ажлыг хийсэн нь Дархан-Уул аймгийн  дунд болон ахлах ангийн бүх сурагчдын  нас бие бялдарт нь тохирсон сургалтыг сурагчдад сонирхолтой хэлбэрээр явуулах таатай орчныг бүрдүүлэн ажилласан нь амжилттай байна.
  3. Өөрийн мэдлэг мэргэжлийг  байнга дээшлүүлж  бие даан ажилладаг ба Улс, Бүс, Аймгийн хэмжээний мэргэжил дээшлүүлэх сургалтанд байнга хамрагддаг.  үүнд:
  • Дархан-Уул аймгийн БСГ, Норвегийн тусламжийн байгууллагаас зохион байгуулсан “ Эрүүл мэндийн сургагч багш ” сургалт
  • Харилцааны ёс зүй сэдэвт сургалтанд хамрагдсан
  • ЮНЕСКО хүн амын сан Эрүүл мэндийн сургалт
  • ГЛОБАЛ сан Нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол
  • Удирдлагын академи төгссөн.
  1. Багш нар болон өөрийн удирдан зохион байгуулдаг салбарын хүрээнд
  • Байгалийн ухааны багш нарыг чадваржуулах, аргазүйг сайжруулах сургалтуудыг 28 сургуулийн давхардсан тоогоор 2500 багшид зохион байгуулсан ба Улсын илтгэлийн уралдаанд байгалийн ухааны багш нар багаараа 2 байр удаа дараа эзэлсэн байна.
  • 2009-2010 онд Улсын Химийн олимпиадад 11 ангийн төрөлд 1 байр мөн Олон улсын олимпиадаас Хүрэл медал хүртэж аймаг, улсынхаа нэрийг өндөрт хүргэсэн.
  • 2008-2023 оны хичээлийн жилд Улсын Биологийн олимпиадад 11 ангийн төрөлд 3 байр, Мөн Олон улсын олимпиадад оролцсон.
  • ЕБС-ийн сурагчдын дунд “Эрүүл аж төрөхүй” сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлэх, эрүүл зан үйл төлөвшүүлэх  чиглэлээр 2-12 ангийн сурагчдын дунд уламжлалт ажлууд хийж байгаа нь бусад аймаг болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад өндрөөр үнэлэгдэж байгаа нь сайшаалтай байна.
  • Элсэлтийн ерөнхий шалгалтаар байгалийн ухааны судлагдахуун жил бүр 1-3 байр эзэлж аймгийнхаа нэрийг өндөрт өргөсөн амжилттай байна.
  • 2023-2024 оны хичээлийн жилд Зөвлөх багш нарын хамтарсан багаар багш нарт зөвлөн туслах, аргазүй онол дадлага хосолсон зөвлөгөө өгч хичээлд сууж хамтран ажиллалаа. Нийт 52 зөвлөх, ментор багш ажиллаж 850 багшид зөвлөгөө өгсөн байна.

 


Нийтлэгдсэн: 2024-05-06 16:53:17