Үнэмлэх, гэрчилгээ нөхөн олгох тухай

  БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ, ҮНЭМЛЭХИЙГ НӨХӨН ОЛГОХ ТУХАЙ

 
                 Боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг нөхөн олгоход БСШУхааны сайдын 2008 оны 12-р сарын 08-ны өдрийн 112-р тушаалыг баримтан ажиллах тухай.
                 Боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг хүчингүй болгосон, хаясан, гээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд   доорх байдаар нөхөн олгоно.
 
Бүрдүүлэх шаардлагатай материалууд:
1. Гэрчилгээ, үнэмлэхийг нөхөн олгохыг хүссэн өргөдөл /Өргөдөлд хэдэн онд, аль сургуулийг хэн багштай хэдийн хэд ангийг төгссөн, бичиг баримтаа хэдийд гээгдүүлсэн учир шалтгаанаа бичиж гэрийн хаяг, утасны дугаараа үнэн зөв бичнэ./
2. Сургууль төгссөнийг батлах сургуулийн захирлын тодорхойлолт /Тодорхойлолтод сургууль төгссөн он, анги,  АУБ-ийн нэр болон олгосон боловсролын бичиг баримтын дугаарыг бичнэ./
3. Суурь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, үнэмлэхэнд тавигдсан  дүнгийн баталгаажсан Б маягтын хуулбар  /Хуулбарласан хүний гарын үсэг тэмдэг байна./ 
4. Гээгдүүлсэн болон зөрчилтэй бичиг баримтны дугаарыг хүчингүйд тооцсон сонины газрын тодорхойлолт 
5. Иргэний үнэмлэх / эх материал болон хуулбарын хамт/
6. Боловсролын бичиг баримтын үнийг бэлнээр хураалгана. 
- 2011 он хүртэлх 4500 төгрөг
- 2012-2013 он 6000 төгрөг
- 2014 он 9000 төгрөг                         /хэвлэлтийн үнийг 3 нугалж төлнө/
 
 
Жич: 
Боловсролын бичиг баримтын дугаар олдоогүй бол  энэ тухай сургуулийн тодорхойлолтод тэмдэглэнэ.
Дүнгийн баталгаажсан Б маягт олдоогүй бол хувийн хэрэг,  төгсөлтийн монтаж, журналын жилийн эцсийн дүн зэрэг холбогдох материалын баталгаат хуулбарыг авчирна.
Зөрчилтэй боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг эхээр нь авчирч хураалгана.  

Нийтлэгдсэн: 2019-10-21 14:30:00