Аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн түүхий эд бүтээгдэхүүн чанар аюулгүй байдал, хүнсний хангамжийн асуудал хариуцах чиг үүрэг бүхий төслийн нэгжийг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар 01-А/165 захирамжаар Боловсрол, шинжлэх ухааны газрын дэргэд байгуулсан.
Тус төслийн нэгжид ажиллах
- Төслийн менежер – 1
- Хүнсний үйлдвэрлэлийн технологич инженер - 1
- Санхүү гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн - 1
ажлын байрыг албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу зарлаж байна.
Бүрдүүлэх материал:
1. Хүсэлт
2. Төрийн албан хаагчийн анкет;
3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
4. Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
5. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг; 6. Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
7. Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар
Материал хүлээн авах:
• Хугацаа: 2024 оны 05 дүгээр сарын 15-ны өдрийн 17:30 хүртэл • Хүлээн авах хаяг: darkhan@agency.edu.mn
• Холбоо барих утас:99793611
Нийтлэгдсэн: 2024-05-01 17:39:42